Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 5-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 5-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаахан байна.

Хур тунадас: 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9 дүгээр 1-нд Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 4-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах