Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Хугацааны эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 19-нд Хангайн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд Алтайн салбар уулсаар, 21, 24-нд зарим газраар, 25-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас бага газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Хуваалцах