Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022 оны 12 дугаар сарын 26-наас 2023 оны 1 дүгээр сарын 02-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2022 оны 12 дугаар сарын 26-наас 2023 оны 1 дүгээр сарын 02-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Оны сүүлчээр нутгийн зарим газраар цас орж, бага зэрэг хүйтэрнэ.

Хур тунадас: 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 28-нд говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд зарим газраар, 1 дүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд зарим газраар, 1 дүгээр сарын 1-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Хуваалцах