Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2023 оны хоёрдугаар сарын 20-ноос 2023 оны хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээллийн алба

2023 оны хоёрдугаар сарын 20-ноос 2023 оны хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


















