Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2023 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2023 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд бороо, нойтон цас орж, сэрүүн байна.

Хур тунадас: 22-нд Алтай уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 27-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд говь, талын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах