Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жил 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна

Энэ жил нийт 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна гэж салбарын яам мэдэгдэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна
Энэ жил 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна. Зураг: МҮОНРТ

Энэ жил нийт 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна гэж салбарын яам мэдэгдэж байна. Үүний 972 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ гэж БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Батжаргал хэллээ. Засгийн газрын тогтоолоор 2016-2022 оны хооронд нийтдээ 20 мянган айл өрх Түрээсийн орон сууцанд хамрагдах юм.

Энэ онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын Түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах