Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жил 5686.7 га газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлнэ

Харин аж ахуйн зориулалтаар 25.4 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил 5686.7 га газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлнэ
Энэ жил 5686.7 га газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жил 5686.7 га газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлнэ. Харин аж ахуйн зориулалтаар 25.4 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас энэ жилийг “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон зарласан.

Энэ хүрээнд иргэд олон нийтэд нээлттэй цахим хуудсыг ажиллуулж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 15 жилийн хугацаанд нийт хүн амын 19.4 хувь нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлжээ. Газар зохион байгуулалт, геодези, зуран зүйн газрын орлогч дарга н.Батбаяр ингэж ярилаа.

Мөн жил бүрийн тавдугаар сарын эхээр Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах