Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жил манай улс 850 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх боломжтой

Дутагдах хадлан тэжээлийн нөөцийг ногоон тэжээл, гар тэжээлээр нөхөхийг мэргэжилтнүүд малчдад зөвлөж байна. Одоогоор нийт хадлангийнхаа 40-50 хувийг аваад байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил манай улс 850 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх боломжтой
Энэ жил манай улс 850 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Энэ жил манай улс 850 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх боломжтой юм. Дутагдах хадлан тэжээлийн нөөцийг ногоон тэжээл, гар тэжээлээр нөхөхийг мэргэжилтнүүд малчдад зөвлөж байна. Одоогоор нийт хадлангийнхаа 40-50 хувийг аваад байна. Аймаг, сумдууд хадлан тэжээлийнхээ аюулгүйн нөөцийн 10 гаруй хувийг бэлтгээд байна гэж ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Наранчулуун ярьж байна.

Хур бороо ихтэй байснаас хадлан авах ажил удааширч байгааг орон нутгаас мэдээлж байна.

Хуваалцах