Энэ жил томуугийн өвчлөл хүндрэл ихтэй байна
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс хэвтэн эмчлүүлж байгаа 500 орчим хүүхдийн дунд судалгаа хийхэд 40 орчим хувь нь дахин, дахин хэвтэж байна гэсэн дүн гарчээ. Тухайлбал
Мэдээллийн алба

Энэ жил томуугийн өвчлөл хүндрэл ихтэй байна.
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс хэвтэн эмчлүүлж байгаа 500 орчим хүүхдийн дунд судалгаа хийхэд 40 орчим хувь нь дахин, дахин хэвтэж байна гэсэн дүн гарчээ. Тухайлбал, нэг хүүхэд л гэхэд дүүргийн эмнэлэгт хоёр удаа, манай эмнэлэгт 3 удаа хэвтэж байна. Эдгээр хүүхдийн PCR шинжилгээнээс 3 төрлийн вирус илэрсэн. Энэ нь ханиад хүндрэх шалтгаан болж байна гэж ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Цэвэгмид ярилаа.
Mongolian National Radio · Энэ жил томуугийн өвчлөл хүндрэл ихтэй байна
Одоогийн байдлаар томуугийн өвчлөл идэвхжлийн түвшинд байна.
Цаашид дэгдэлтийн түвшинд хүрч, өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс хүн бүр ханиад, томуугаас урьчдилан сэргийлэх хэрэгтэйг тэрбээр хэллээ.


















