Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жилийн олимпиадын шалгалтын даалгаварт монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн мэдлэг, чадвар шалгах даалгаврыг тэнцүү харьцаатайгаар оруулжээ

Монгол хэл, бичгийн улсын 52 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жилийн олимпиадын шалгалтын даалгаварт монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн мэдлэг, чадвар шалгах даалгаврыг тэнцүү харьцаатайгаар оруулжээ
Энэ жилийн олимпиадын шалгалтын даалгаварт монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн мэдлэг, чадвар шалгах даалгаврыг тэнцүү харьцаатайгаар оруулжээ. Зураг: МҮОНРТ

Монгол хэл, бичгийн улсын 52 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Сурагчдын олимпиадад эхний гурван байрт дараах 6 сурагч шалгарлаа.

-Нэгдүгээр байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 12а ангийн сурагч З. Цэрэндэжид;

-Хоёрдугаар байрт Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Лхагвачимэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Энхжин нар;

-Гуравдугаар байрт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 12д ангийн сурагч Х.Саранчимэг, Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн 12б ангийн сурагч Н.Сарантуяа, Говь-Алтай аймгийн Алтай сумын ЕБС-ийн 12б ангийн Х.Мичидмаа нар тус тус шалгарч алт мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Багш нарын олимпиадад 30 багш оролцсоноос:

-Нэгдүгээр байрт Увс аймгийн Улаангом цогцолбор сургуулийн багш М. Өлзийдэлгэр

-Хоёрдугаар байрт Дундговь аймгийн Говийн ирээдүй сургуулийн багш Э.Тогоохүү,

-Гуравдугаар байрт Улаанбаатар хотын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн багш О.Сүнжидмаа нар шалгарав.

Олимпиадад оролцсон 30 багшийн 46.7 хувь нь анх удаагаа оролцож буй залуу багш нар бол 7-оос дээш удаа оролцож байгаа 6 багш байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн багш Л.Атарцэцэг 17, нийслэлийн Шинэ Монгол сургуулийн багш О.Сүнжидмаа багш 15 удаа оролцсон бол Дундговь аймгийн Говийн-Ирээдүй сургуулийн багш Э.Тогоохүү, Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн багш Х.Одхүү, нийслэлийн Сант сургуулийн багш О.Баянжаргал нар 8 удаа тус тус оролцсон туршлагатай багш нар аж.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Хуваалцах