Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө
Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

Тус даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжавыг амлаж барилдсан. Гэвч Аймгийн начин Б.Сундуйжав учраа бөхөө өвдөг шороодуулж, энэ жилийн наадмын анхны Улсын заан цолын болзолыг хангалаа.

Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул Улсын арслан Ц.Содномдоржоор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан Д.Хүдэрбулгаар долоо давж, Улсын заан цолын болзолыг хангаад байна.

Хуваалцах