Энэ онд бог малын мялзан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
Энэ онд бог малын мялзан өвчний нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс Увс, Говь-Алтай, Ховд, Сүхбаатар зэрэг 4 аймгийн тус бүр нэг сумын нэг малчин өрхийн малд
Мэдээллийн алба

Энэ онд бог малын мялзан өвчний нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс Увс, Говь-Алтай, Ховд, Сүхбаатар зэрэг 4 аймгийн тус бүр нэг сумын нэг малчин өрхийн малд, зэрлэг амьтны тохилдол Ховд, Говь-Алтай, Увс зэрэг аймгийн нийт 7 суманд Монгол бөхөн, Янгир, Аргал, Хар сүүлт зэрэг амьтдад оношлогдсон байна.
Сүүлийн тохиолдол Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2017 оны 11 сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна. Зориудын устгалын арга хэмжээ хэрэгжүүлээгүй байна.
Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх 15 сая тун вакциныг Засгийн газрын 2017 оны 257 дугаар хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн үндэсний төвөөс нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 72 сумын 4.8 сая толгой бог малыг 96.2 хувийн гүйцэтгэлтэйгээр вакцинжуулалтад хамруулж дуусаад байна. Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцинаас 10.6 сая тун вакциныг 2018 оны вакцинжуулалтын арга хэмжээнд хэрэглэхээр нөөцөд аваад байна.


















