Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд гол замын бүрэн автомат хориглолттой дохиоллын системийг нэвтрүүлж дуусгана

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтсан арга хэмжээнүүд энэ өдрүүдэд өрнөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд гол замын бүрэн автомат хориглолттой дохиоллын системийг нэвтрүүлж дуусгана
Энэ онд гол замын бүрэн автомат хориглолттой дохиоллын системийг нэвтрүүлж дуусгана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтсан арга хэмжээнүүд энэ өдрүүдэд өрнөж байна. Улаанбаатар төмөр замын хамт олон хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбоог иж бүрэн солих зэргээр техник технологийн шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж эхэлсэн. Энэ онд гол замын бүрэн автомат хориглолттой дохиоллын системийг нэвтрүүлж дуусгахаар ажиллаж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд Улаанбаатар төмөр замд хоёр улсын талаас тус бүр 125 сая доллараар дүрмийн сангаа нэмэгдүүлж, төмөр замын шинэчлэлийн 1, 2 дахь үе шат хэрэгжиж дуусна гэж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа хэллээ.

Улаанбаатар төмөр замыг 2030 хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг салбарын эрдэмтэн судлаачид, ТББ-уудын оролцоотой жил гаруйн хугацаанд судалж хэлэлцэн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.

Хуваалцах