Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 13 тохиолдол гарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулсан харамсалтай хэрэг гарсан. Энэ оны байдлаар зургаан аймгийн есөн суманд нийтдээ 8 удаагийн тохиолдлоор 13 хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж иргэдийг айлгах, ойртсон тээврийн хэрэгсэл рүү дайрах, зөгийн аж ахуйг эвдэх, малыг олноор нь ой ру

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 13 тохиолдол гарчээ
Энэ онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 13 тохиолдол гарчээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулсан харамсалтай хэрэг гарсан. Энэ оны байдлаар зургаан аймгийн есөн суманд нийтдээ 8 удаагийн тохиолдлоор 13 хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж иргэдийг айлгах, ойртсон тээврийн хэрэгсэл рүү дайрах, зөгийн аж ахуйг эвдэх, малыг олноор нь ой руу туух, гэрийн тэжээмэл амьтдыг идсэн зэрэг гомдлууд бүртгэгдсэн байна.

Тиймээс зэрлэг амьтан суурьшлын бүс рүү орж ирж, шувууд олноороо үхэж байгаа тохиолдол нэмэгдсэн учраас энэ асуудалтай холбогдуулан БОАЖЯ-ны ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг төв суурин газар болон амьтны тархац нутагтай ойр амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдал, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах асуудлыг хэлэлцсэн юм. Манай улсын хувьд хүрэн баавгай нь ховор ангилалд багтдаг учраас шууд агнах арга хэмжээ авахаас илүү мэргэжлийн байгууллагуудын тусламжтай унтуулж, байгальд нь буцаан тавих арга хэмжээг авах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.

Хуваалцах