Энэ онд манай улс 33.5 сая тонн нүүрс олборлоод байна
Монгол Улс нь 2018 оны эхний 9 сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэж
Мэдээллийн алба

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд хүргэн, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тус хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн Уул уурхайн салбарын статистик мэдээллээс та бүхэнд хүргэе.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Монгол Улс нь 2018 оны эхний 9 сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7 хувь) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7 хувь) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3 хувь) мян.тн-оор тус тус өссөн байна.
Харин нүүрс 2.7 (7.5 хувь) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8 хувь) тн, алт 248.0 (1.7 хувь) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7 хувь) мян.тн, газрын тос 710.4 (12.4 хувь) мян.бар, катодын зэс 481.8 (4.4 хувь) тн-оор тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Мөн хугацаанд 2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9 хувь) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5 хувь) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1 хувийг эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (19.0 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (18.0 хувь) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 664.7 (29.0 хувь) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 5.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 598.0 (12.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 9.1 (69.3 хувь) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 (57.8 хувь) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.
2018 оны эхний есөн сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9 хувь) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3 хувь) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 84.6 хувь-ийг эзлэж байна. Экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100 хувь, зэсийн баяжмалын 99.2 хувь, чулуун нүүрсний 99.1 хувь, жоншны 58.6 хувь-ийг БНХАУ-д, 41.2 хувь-ийг ОХУ-д; боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь Их Британи улсад тус тус экспортлосон байна.
Импорт
Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,220.3 (39.0 хувь) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9 хувь-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5 хувь-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ оны эхний 9 сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мян.тн-оор, үнийн дүнгээр 224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1 хувь-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6 хувь-ийг автобензин, 66.4 хувь-ийг дизель түлшний импорт эзлэж байна.


















