Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд эхлүүлсэн “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлти

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийнэ
Энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд эхлүүлсэн “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Сайншанд суманд 4, 5-р багт 300 метр хатуу хучилттай авто зам, 3 дугаар багийн Иргэдийн хөгжлийн төв, Цэвэрлэх байгууламж, Хамарын хийд хүртэлх 6,8 км авто зам, 5-р багийн усан бассейны нээлтийг хийнэ.
Өнгөрсөн онд Их бүтээн байгуулалтын жилийн хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хувийн хэвшлийн 38,8 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ бүтээн байгуулалт болон өргөтгөл, засварын нийт 67 бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.
Энэ онд улсын болон орон нутгийн 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийнэ.

Тухайлбал: Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилга, Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумдад хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Сайншанд суманд 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолбор, Замын-Үүдсуманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл Соёл, спорт төв зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ.

Мөн Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто замыг барина.

Хуваалцах