Энэ онд өрхийн эмнэлэгт нийт 42.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгожээ
Хэнтий аймаг орон нутгийн зүгээс өрхийн эмнэлгүүдийг тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нэгдсэн эмнэлгийн ачааллыг бууруулж иргэдэд ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мэдээллийн алба

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Оюуны шим", "Ач манал", "Хэрлэн дом" өрхийн эрүүл мэндийн төвүүдэд УВЧ шарлагын аппарат, Центрифуг, Шээсний анализатор, Гүйлтийн зам, Пипетик, ЭКГ аппарат, Үзлэгийн ор, Амбу зэрэг 17.505.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.
Өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард орон нутгаас “Хэрлэн дом” ӨЭМТ-ийг 25 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар 9 төрлийн шинжилгээ авч эхэлсэн юм.
Ингэснээр 10 дугаар сарын байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвд нийт 3868 иргэн шинжилгээ өгсөн байна. Үүнд шээсний шинжилгээ 1570, биохими 247, өндөгний цусны шинжилгээ 235, зүрхний цахилгаан бичлэг 210, шарлага 615, В,С илрүүлэх шинжилгээ 867, сахар тодорхойлох 74, хелико бактери тодорхойлох шинжилгээнд 50 хүнийг тус тус хамруулжээ.