Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Энэ оны эхний найман сард гадаад худалдаа ашигтай гарчээ

Манай улс энэ оны эхний найман сард дэлхийн 140 оронтой 5.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Үүний 3.2 тэрбум нь экспорт бол, 2.5 тэрбум нь импорт юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ оны эхний найман сард гадаад худалдаа ашигтай гарчээ
Энэ оны эхний найман сард гадаад худалдаа ашигтай гарчээ. Зураг: МҮОНРТ

Манай улс энэ оны эхний найман сард дэлхийн 140 оронтой 5.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Үүний 3.2 тэрбум нь экспорт бол, 2.5 тэрбум нь импорт юм. Үүний зөрүүд гадаад худалдаа 705 сая ам.долларын ашигтай гарсан байна. Импорт 1 тэрбум ам.доллараар, экспорт 300 сая ам.доллараар буурсан учраас гадаад худалдаа ашигтай гарчээ.

Энэ нь валютын гадагшлах урсгал буурсныг харуулж байгаа ч төв банкнаас гаргадаг төлбөрийн тэнцлийн судалгаанаас валютын гарч, орж байгаа урсгал илүү тодорхой харагдана гэж Үндэсний статистикийн хорооны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга н.Бадамцэцэг хэлж байна.

Хуваалцах