Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна. Мөн зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд ирээгүй болон 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж эхэллээ. Энэ сарын 24-ний өдөр Зуунмод сумын 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, үргэлжлүүлэн бусад суманд ажиллаж байна.

Энэ жилийн тухайд оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна. Мөн зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд ирээгүй болон 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлэх юм. Хэрэв зарлан аваад ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх заалтаар захиргааны хариуцлага тооцно” гэж хуульчилсан билээ.

Цэрэг татлага аймгийн хэмжээнд 18 сумыг хамруулан 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн цэрэг татлагаар Төв аймгийн залуус Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хаана гэж Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Хуваалцах