Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ оны нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө бүрэн биелсэн

Монгол Улсын энэ оны нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө бүрэн биелсэн гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ оны нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө бүрэн биелсэн
Энэ оны нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө бүрэн биелсэн. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын энэ оны нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө бүрэн биелсэн гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. Энэ оны долоодугаар сараас хойш урд хөрш манай улсаас авдаг нүүрсний хэмжээгээ эрс бууруулсан. Үүнээс болж Гашуунсухайтын боомт дээр 100 гаруй км автомашины цуваа үүсч, нүүрс тээвэрлэлт удааширч байна.

Тухайлбал, манайх зургаан шугамаар нүүрс зөөж байгаа бол БНХАУ хоёр шугамаар хүлээж авдаг. Өмнө нь нэг машиныг 3-5 секундын дотор хил нэвтрүүлдэг байсан бол одоо 30 орчим минут шалгаж байна. Гэсэн ч тээвэрлэхээр төлөвлөсөн нүүрсний хэмжээгээ давуулж биелүүлсэн гэж Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан хэллээ.

Гашуунсухайтын боомтын нүүрс тээврийг түр хугацаанд зогсоогоод байсан. Харин өчигдрөөс автомашины уртын цувааг нээж, дараалал үүсгэхгүйн тулд хоёр ээлжээр хил нэвтрүүлж эхлээд байна.

Хуваалцах