Энэ сард 1,6 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслийн албан татварыг төлнө
Шинэчилсэн журмаар Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ.
Шинэчилсэн журмаар Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлөх юм.


















