Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сард эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, саналын шийдвэрлэлт 88.4 хувьтай байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, саналын шийдвэрлэлт 88.4 хувьтай байна
Энэ сард эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, саналын шийдвэрлэлт 88.4 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа.

Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Чинбаяр нар оролцож, мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 12 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд нийт 258 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 228 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 88,4 хувьтай байна. Нийт хандсан иргэдийн 49,6 хувь нь гомдол, 2,6 хувь нь санал, 1,3 хувь нь хүсэлт, 46,5 хувь нь талархал илэрхийлжээ.

Хуваалцах