Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи борооны өмнө 24 м/сек хүртэл ширүүсч, усархаг бороо орсон. Мөн уулархаг газраараа -6 хэм хүрч, өндөрлөг хэсгээрээ нойтон цас орсныг мэдээлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна
Энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи борооны өмнө 24 м/сек хүртэл ширүүсч, усархаг бороо орсон. Мөн уулархаг газраараа -6 хэм хүрч, өндөрлөг хэсгээрээ нойтон цас орсныг мэдээлж байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим газраар усархаг хүйтэн бороо оржээ.

Тиймээс малчид, тариаланчид, хадлан тэжээл, өвлийн бэлтгэлд гарсан иргэд цаг агаарын нөхцөл байдалд тохируулж ажил амьдралаа зохицуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Учир нь энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Дамдинсүрэн ярьж байна. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.

Хуваалцах