Энэ сарын 10-наас мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлана
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах болон халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аваар ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад санал хүргүүлснээр энэ оны 11-р сарын 10-наас 2018 оны 4-р сарын 1-нийг хүртэл энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна.
2017 оны эхний 10 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 502 удаа гарсан бол нийт зам тээврийн ослын 21.7 хувийг согтуугаар жолоодсон явдал эзэлжээ. Үүний улмаас 17 хүн нас барсны 4 нь мотоциклоос шалтгаалсан байна.
Халтиргаа гулгаа ихтэй өвлийн цагт мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Б.Отгонбавуу