Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 20-ноос газар тариалангийн техник, тоног төхөөрөмжүүд Монголд орж ирнэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй хийсэн уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахаар болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 20-ноос газар тариалангийн техник, тоног төхөөрөмжүүд Монголд орж ирнэ
Энэ сарын 20-ноос газар тариалангийн техник, тоног төхөөрөмжүүд Монголд орж ирнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй хийсэн уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахаар болсон. Газар тариалангийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын эхний гэрээ энэ сарын 3-нд зурагдсан билээ.

Дараагийн шатны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа энэ сарын 5-нд болсон. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн үр тарианы комбайн, үтрэмийн машин болон бусад тоног төхөөрөмж манай улсад нийлүүлэгдэх юм.

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн техник тоног төхөөрөмж байнга шинэчлэгдэж байх ёстой. Энэ ч утгаараа ХХААХҮЯ-наас гадны улс оронд үйлдвэрлэгдсэн техник тоног төхөөрөмжийг зээлээр авч байна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл 60 орчим хувьтай байна. Үр тарианы комбайн, үтрэмийн машин илүү түлхүү авч байна. Үтрэмийн машины шинэчлэлт хийгдэлгүй удсан. Долоон үйлдвэрлэгч компанитай гэрээ хийж техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ. Одоогоор дөрвөн компанитай гэрээ байгуулаад байна. Долоодугаар сарын 20-ноос техник тоног төхөөрөмжүүд Монголд орж ирнэ” гэлээ.

Хуваалцах