Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.25/
Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр. Лхагва гараг. Григорийн тооллын 145 дахь өдөр бөгөөд он дуустал 220 хоног үлджээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр. Лхагва гараг. Григорийн тооллын 145 дахь өдөр бөгөөд он дуустал 220 хоног үлджээ.
Онцлох үйл явдал
:quality(70)/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/L65O6WDCM5ALDFUVUZXNF5YZOM.jpg)
1521 - Ариун Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлав.
1809 - Испанийн колони Чукусака хотод эх орончид нэгдэн Испанийн түрэмгийллийн эсрэг тэмцлээ эхлүүлжээ.

1819 - Аргентины Үндсэн хууль батлагдаж, тусгаар тогтносноо дэлхий дахинд зарлав.

1833 - Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нйитэд тунхаглажээ.

1953 - АНУ-д дэлхийн хамгийн анхны олон нийтийн телевиз байгуулагдав.

1961 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Конгрессийн хуралдаанд "Саран дээр хүн буулгах" тухай санаагаа дэвшүүлэв.

1968 - АНУ-ын Сант Луйз мужийн бэлгэ тэмдэг болох "Gateway" байгууламж нээлтээ хийжээ.

1977 - Америк төдийгүй дэлхийн соёлын томоохон бүтээл болох "Оддын дайн" цуврал кино театруудад нээлтээ хийв.

2001 - Дэлхийн дээвэр Гималайн ноён оргилд Эрик Вайханмаер авирчээ. Ингэснээр тус оргилд гарсан анхны хараагүй хүн болсон юм.

2011 - Америкад 25 жил үргэлжилж, дэлхий даяар шуугиан тарьсан "Опра Уинфри шоу" албан ёсоор эцсийн дугаараа цацав.

2012 - Дэлхийд хамгийн анх удаа арилжааны зориулалтаар "SpaceX" сансрын хөлөг хөөрч, Олон улсын сансрын станцтай холбогдов.
Мэндэлсэн алдартнууд

1939 - "Алтан Бөмбөрцөг", Британийн тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин Йан Маккеллен
1951 - "Ирээдүй рүү буцсан нь" киногоороо алдаршсан Америкийн кино зохиолч Боб Гейл


















