Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.26/
Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр. Пүрэв гараг. Григорийн тооллын 147 дахь өдөр бөгөөд он дуустал 219 хоног үлджээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр. Пүрэв гараг. Григорийн тооллын 147 дахь өдөр бөгөөд он дуустал 219 хоног үлджээ.
Онцлох үйл явдал

1805 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Миланы сүмд өөрийгөө Бүх Италийн хаан хэмээн зарлав.

1822 - Норвегийн Гру сүмд гал гарсны улмаас 116 хүн амиа алджээ. Энэ нь Норвегийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт түймэр байсан юм.

1897 - Ирландын зохиолч Брем Стокерын "Дракула" зохиол худалдаанд гарав.

1908 - Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч, Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.

1938 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд анх удаагаа Америк биш иргэдийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулагдаж, хуралдаанаа зарлажээ.

1968 - Исланд улс замын хөдөлгөөний дүрмээ зүүн гараас баруун гарт шилжүүлэв.

1969 - "Аполло 10" хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.

1970 - "Ту 144" хөлөг анх удаа арилжааны нислэг үйлдэв.

1972 - АНУ, ЗХУ-ын хооронд Баллистик пуужинг устгах гэрээ байгуулав.

1986 - Европын зөвлөл хуралдаж Европын холбооны далбааг батлав.
Мэндэлсэн алдартнууд

1907 - Академийн шагналт, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонт нэрт жүжигчин Жон Уейн

1913 - Английн нэрт жүжигчин Петер Кашинг

1966 - "Харри Поттер", "Хааны айлдвар" зэрэг киногоороо алдаршсан Английн жүжигчин Элена Бонхэм Картер

1968 - Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерик


















