Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.27/

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр. Баасан гараг. Григорийн тооллын 147 дахь өдөр бөгөөд он дуустал 218 хоног үлджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.27/
Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.27/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр. Баасан гараг. Григорийн тооллын 147 дахь өдөр бөгөөд он дуустал 218 хоног үлджээ.



Онцлох үйл явдал



1703 - Оросын их хаан Петер өнөөгийн Санкт Петербург хотыг үндэслэн байгуулав.


1919 - NC-4 загварын нисэх онгоц анх удаагаа Атлантын далайг дамнасан нислэг үйлдэв.


1927 - "Форд Мотор" компани "Т" загвараа шинэчлэн сайжруулж, А загвараа үйлдвэрлэж эхлэв.


1930 - Тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болох "Крайслер" цамхаг АНУ-ын Нью-Йорк хотод ашиглалтад оров. Алдарт Крайслер компанийн эзэмшдэг уг цамхаг 319 метрийн өндөр юм.


1937 - АНУ-ын алдарт "Алтан хаалга" гүүр Калифорни мужид ашиглалтад оржээ.


1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Умард Атлантын тэнгист Нацистын Германы томоохон байлдааны онгоц "Бисмарк" тулалдааны үеэр живжээ. Хөлгийн багийн 2100 хүн бүгд амиа алдсан юм.


1960 - Турк улсад цэргийн эргэлт болж Ерөнхийлөгч Челал Байарыг түлхэн унагав. Улмаар тус улсад ардчилсан засаглал тогтжээ.


1984 - Дунай болон Хар тэнгисийг холбосон усан хоолой ашиглалтад оров. Усан хоолойн барилгын ажил 1950-иад онд эхэлсэн билээ.


2016 - Барак Обама Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт зочилсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ.



Мэндэлсэн алдартнууд



1794 - Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильт


1897 - Нобелийн шагналт Английн физикч Жон Коккрофт


1922 - Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Кристофер Ли


1923 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Нобелийн Энхтайвны шагналт улстөрч Хенри Киссинжер


1956 - Италийн кино найруулагч Жузеппе Торнатор


1971 - "Төгс оюун ухаан", "Уимблдон" киноны од Английн жүжигчин Пол Беттани

Хуваалцах