Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 17/
Энэ өдөр /5 дугаар сарын 17/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Мэдээллийн алба

Энэ өдөр /5 дугаар сарын 17/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

1792 - Баттонвүүдийн гэрээгээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж байгуулагдав.

1809 - Францын эзэн хаан I Наполеон Папын харьяанд байсан мужуудыг булаан эзлэх зарлиг буулгав.

1868 - Америкийн автомашины алдарт "Додж" брендийг үндэслэгч ХорацЭльгинДодж мэндэлжээ.

1934 - Технологийн Apple Inc. компанийг хамтран үүсгэн байгуулсан РоналдУейн энэ өдөр мэндэлжээ.

1936 - Америкийн нэрт жүжигчин, найруулагч Каннын наадмын шагналт Деннис Хоппер мэндэлжээ.

1969 - ЗХУ-ын хөөргөсөн "Венера-6" сансрын хөлгийг хөөргөсөн байна. Тус хөлөг эх дэлхийн агаар мандлыг судлах зорилготой байсан бөгөөд үүргээ амжилттай гүйцэтгэсэн билээ.

1974 - Ирландын нийслэл Дублин болон Монаган хотод Улстерийн партизануудын хүч дөрвөн машин дэлбэлсний улмаас 33 хүн амиа алджээ.

1980 - Өмнөд Солонгост дэгдсэн оюутны бослого хууль өөрчлөлт оруулах амлалт өгснөөр намжив.

1992 - Таиландын Ерөнхий сайд Сушинда Крапраёныг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал эхлэв. Гурав хоног үргэлжилсэн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, 3500 хүн баривчлагджээ.

2000 - Данийн нийслэл Копенгаген хотноо болсон Европын хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтын үеэр Арсенал болон Галатасарай клубийн хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсэв.

2004 - АНУ-ын Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан анхны муж болжээ.

2009 - Өдгөө тоглоом сонирхогчдын дунд алдартай байгаа "Майнкрафт" тоглоом албан ёсоор худалдаанд гарчээ.

2018 - АНУ-ын Сенатын танхим Тагнуулын төв газрын даргаар ЖинаЧери Хаспелийг батламжлав. Ингэснээр Тагнуулын төв газрыг удирдсан анхны эмэгтэй болсон юм.


















