Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 22/
Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр. Ням гараг. Григорийн тооллын 142 дох өдөр бөгөөд он дуустал 223 хоног үлджээ. 2010 оны энэ өдөр НҮБ-аас Биологийн олон талт байдлыг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр. Ням гараг. Григорийн тооллын 142 дох өдөр бөгөөд он дуустал 223 хоног үлджээ. 2010 оны энэ өдөр НҮБ-аас Биологийн олон талт байдлыг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд...

760 - Хейлигийн сүүлт одыг эртний судар бичигт 14 дэх удаагаа тэмдэглэсэн байдаг.

1762 - Италийн Ром хотод алдарт Тревигийн усан оргилуур баригдаж, ашиглалтад оров.

1826 - Биологийн шинжлэх ухаанд асар их өөрчлөлт оруулсан Бийгл хөлөг анхны аялалдаа гарчээ.
/https://tf-cmsv2-smithsonianmag-media.s3.amazonaws.com/filer/e2/0e/e20ef9e5-772d-4313-b351-f1d67913026d/nmah-2009-5611.jpg)
1849 - АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линкольн угсардаг завь зохион бүтээж зохиогчийн эрх авчээ.

1900 - Америкийн алдарт "Ассошейтэд Пресс" агентлаг Нью-Йорк хотноо байгуулагдав. Анхандаа ашгийн төлөө бус олон нийтийн хэвлэл байсан аж.

1967 - Бельгийн нийслэл Брюссель хотод орших "Инновацион" их дэлгүүрт гэнэт гал гарч улмаар 323 он амь насаа алдан, 150 хүн амиа алджээ.
1990 - Умард болон Өмнөд Йемен нэгдэн Бүгд найрамдах Йемен улсыг байгуулжээ.

2011 - АНУ-ын Миссури мужийн Жоплин хотод EF5 зэрэглэлийн хүчтэй шуурга болов. Шуурганы улмаас 158 хүн амиа алдан, 2.8 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулжээ.
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд

1770 - Их Британийн гүнж Элизабет

1783 - Цахилгаан соронз, цахилгаан хөдөлгүүрийг зохион бүтээгч Английн физикч Уиллиам Старжон

1813 - Германы суут хөгжмийн зохиолч Ричард Вагнер

1905 - Цахилгаан микроскопыг хамтран зохион бүтээлцсэн Германы физикч Бодо фон Боррис

1970 - Английн загвар өмсөгч Наоми Кэмбелл

1984 - Нийгмийн сүлжээний алдарт "Фэйсбүүк" компанийг хамтран хөгжүүлэгч Дастин Масковитц


















