Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 23/
Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр. Даваа гараг. Григорийн тооллын 143 дахь өдөр бөгөөд он дуустал 222 хоног үлджээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр. Даваа гараг. Григорийн тооллын 143 дахь өдөр бөгөөд он дуустал 222 хоног үлджээ.
Тэмдэглэлт өдөр

Өнөөдөр Дэлхийн яст мэлхийн өдөр тохиож байна.
Онцлох үйл явдал

1430 - Францын үндэсний баатар, зуун жилийн дайны үеийн цэргийн удирдагчдын нэг Жанна Д'Арк Бургундийн удирдсан армийнханд олзлогдсон байна.

1788 - АНУ-ын Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрсөн Өмнөд Каролина АНУ-ын найм дахь муж болжээ.

1829 - Австрийн эзэнт гүрний Венна хотод хөгжимчин Сайрил Демиан аккордион хөгжмийг зохион бүтээж патентыг нь авчээ.

1846 - Мексикийн Ерөнхийлөгч Мариано Паредес АНУ-д албан бусаар дайн зарлав.

1911 - Нью-Йорк хотын номын санг нийтийн эзэмшилд шилжүүлэв.

1932 - Бразилийн дарангуйлагч Гетулиу Варгасын засаглалыг эсэргүүцсэн дөрвөн оюутныг олны нүдэн дээр буудан хороожээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бразилийн Үндсэн хуулийн хувьсгал эхэлсэн байна.

1934 - Америкийн түүхэн дэх хамгийн зартай, харгис дээрэмчид болох Бонни болон Клайд нарыг Луйзаана мужийн Бьенвиль Париш хотод цагдаа нар устгасан байна.

1951 - Төвдийг чөлөөлөх энхийн гэрээнд БНХАУ, Төвд улс гарын үсэг зурав.

1960 - Чилийн эргийн дагуу газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хавай мужийн Хило хотын 61 хүн амь насаа алджээ.

1995 - Дэлхийн алдарт үйлдлийн хэл гэгдэх "JAVA" хэрэглээнд нэвтэрчээ.
Мэндэлсэн алдартнууд

1933 - Британийн суут жүжигчин Жоан Коллинс

1951 - Дэлхийн ауга шатарчдын нэг Оросын шатарчин Анатолий Карпов


















