Энэ өдөр Монголын түүхэнд...
Есдүгээр сарын 7-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.
Мэдээллийн алба

Есдүгээр сарын 7-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.
-1923 оны 9 сарын 7-ны энэ өдөр Ардын Засгийн газраас мал эмнэлгийн газар байгуулж, дүрмийг нь баталжээ.
-1971 оны 9 сарын 7-ны энэ өдөр манай улс Бүгд Найрамдах Аргентин Улстай дипломат харилцаа тогтоожээ.
-1973 оны 9 сарын 7-ны энэ өдрийг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар ойчид, анчдын өдөр болгон, Ойн гавьяат ажилтан цол бий болгожээ.
-1998 оны 9 сарын 7-ны энэ өдөр Азийн Буддистуудын Энх Тайвны Бага хурал Улаанбаатар хотноо болжээ.


















