Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Энэ зун Москва–Улаанбаатар чиглэлд багтаамж сайтай онгоц нислэг үйлдэнэ

“Боинг” 737-800 нисэх онгоцны оронд багтаамж сайтай “Аirbus” A330-200 онгоцоор өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ зун Москва–Улаанбаатар чиглэлд багтаамж сайтай онгоц нислэг үйлдэнэ
Энэ зун Москва–Улаанбаатар чиглэлд багтаамж сайтай онгоц нислэг үйлдэнэ. Зураг: МҮОНРТ

“Аэрофлот” агаарын тээврийн компани энэ зун Москва-Улаанбаатар чиглэлд нисэх онгоцны багтаамжаа нэмэгдүүлэх болсон талаар тус компанийн Скандинав-Финландын бүсийн төлөөлөгчийн газар мэдээлжээ. Тодруулбал, “Аерофлот” зорчигчдын тоог нэмэгдүүлэх үүднээс 2019 оны зуны улирлын оргил үе буюу зургаадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хугацаанд Москвагийн “Шермьетево” онгоцны буудал –Улаанбаатар хотын “Чингис хаан” онгоцны буудал чиглэлд “Боинг” 737-800 нисэх онгоцны оронд багтаамж сайтай “Аirbus” A330-200 онгоцоор өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Москва-Улаанбаатар чиглэлд 2012 оноос хойш анх удаа оргил үед багтаамжтай сайтай онгоц хөөргөх аж.

Хуваалцах