"Энержи Ресурс"-ын хувьцааны ханш огцом өслөө
"Энержи Ресурс" компанийн хувьцааны ханш Хонконгийн бирж дээр долдугаар сарын 2-11-ний хооронд 1.58 хонконг доллараас 2.08 хонконг долларт хүрч 31.64 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд өчигдөр 4.04 хувиар огцом дээшилжээ.
Мэдээллийн алба

Шинжээчид хувьцааны ханш ийн огцом өссөн явдлыг тус компаний нүүрс угаах гуравдугаар модуль ашиглалтад орсонтой холбон тайлбарласан байна.
"Энержи Ресурс" компани нь 2011-2012 онд нүүрс угаах үйлдвэрийнхээ нэг болон хоёрдугаар модулийг ашиглалтад оруулсан юм. Харин гуравдугаар модулиа ашиглалтад оруулснаар нүүрс угаах үйлдвэр нь 2013 оны гуравдугаар улирлаас эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болж байгаа аж.
Гуравдугаар модулийн хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 76 сая ам.доллар болсон бөгөөд тус модуль нь жилд таван сая нүүрс угаах хүчин чадалтай юм байна. Ийнхүү гуравдахь модуль ашиглалтад орсноор "Энержи Ресурс" нь жилд хамгийн багадаа 15 сая тн нүүрс угаах боломж бүрдээд байна.