Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэтхэгт Фэйсбүүк ашиглан хүүхэд худалдаалсан хэрэг гарлаа

Энэ сарын 13-ний өдөр Энэтхэгийн Пенжаб мужийн Лудхияна суурингийн оршин суугч Фероз Хан гэгч эр дөнгөж амаржаад байсан бүсгүйн хүүхдийг сувилагчтай нь хуйвалдаж хулгайлсан хэрэг гарсан байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгт Фэйсбүүк ашиглан хүүхэд худалдаалсан хэрэг гарлаа
Энэтхэгт Фэйсбүүк ашиглан хүүхэд худалдаалсан хэрэг гарлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-ний өдөр Энэтхэгийн Пенжаб мужийн Лудхияна суурингийн оршин суугч Фероз Хан гэгч эр дөнгөж амаржаад байсан бүсгүйн хүүхдийг сувилагчтай нь хуйвалдаж хулгайлсан хэрэг гарсан байна.

Тэд хулгайлсан хүүхдээ 45 мянган рупи буюу 830 ам.доллараар нэгэн бизнесмэнд худалдаалсан байсан бөгөөд ингэхдээ тэрбээр Фэйсбүүк ашигласан аж.

Одоогоор хүүхэд хулгайлж зарсан Фероз Ханыг Дели хотод байрлах гэрээс нь баривчлан саатуулсан ба хулгайлагдсан нярайг гэр бүлийнхэнд нь эсэн мэнд эргүүлэн өгсөн хэмээн тус хотын цагдаагийн эрэн сурвалжлах албанаас мэдээлсэн байна.

Түлхүүр үг:Энэтхэгт Фэйсбүүк ашиглан хүүхэд худалдаалсан хэрэг гарлаа
Хуваалцах