Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо

“Хил хамгаалах байгууллагын эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо
Энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгат төслийн хүрээнд хийгдэж байгаа “Хил хамгаалах байгууллагын эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийг Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгээс зохион байгуулж, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Уг төслийн зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаарх бодлого, эрх зүйн орчинд хийсэн судалгаа болон Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбар дахь оролцооны өнөөгийн байдлын шинжилгээнд дүгнэлт хийж, энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох юм.

Хуваалцах