Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагчид хүүхдийн спорт цогцолборыг засаж тохижуулав

Монголын мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах спорт цогцолборыг сэргээн засах ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэснээ хүлээлгэж өглөө

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид хүүхдийн спорт цогцолборыг засаж тохижуулав
Энхийг сахиулагчид хүүхдийн спорт цогцолборыг засаж тохижуулав. Зураг: МҮОНРТ

БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах спорт цогцолборыг сэргээн засах ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэснээ хүлээлгэж өглөө.

Уг арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хойд Лиеч мужийн залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамыг хариуцсан дарга ноён Лам Тунгар, Эрүүл мэнд хариуцсан дарга, ноён Тутлийт Жиеч, мужийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодын дасгалжуулагч нар, баг, тамирчид, НҮБ-ын болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.

Дээрх цогцолборын засварын ажлын хүрээнд батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан хөл бөмбөгийн талбайд хоёр сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэн бүх талбайг олон улсын стандартын дагуу будаж засварлахын зэрэгцээ биеийн тамирын савлуур, дүүжин тоглоом, 30 урт сандал хийж эргэн тойронд нь байршуулжээ.

Мөн спорт цогцолборыг засаж, тохижуулсантай холбогдуулж, нөхөрсөг тоглолт зохион байгуулж оролцсон бүх баг, тамирчинд дурсгалын медаль, спортын иж бүрдэл (сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн тор, бөмбөг), хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлэглэжээ.

Хуваалцах