Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох алба хаагчдын сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуультай хамтран эхлүүллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох алба хаагчдын сургалт эхэллээ
Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох алба хаагчдын сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуультай хамтран эхлүүллээ. 21 хоногийн хугацаанд үргэлжлэх сургалтад бүх түвшний цолтой 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар англи хэл, сэтгэл судлал, жолоодлогын ур чадвар, галт зэвсэг хэрэглэх ур чадвар зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар зааж байна. Сургалтад хамрагдаж тусгай комиссын шалгалтад тэнцсэн алба хаагчид Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болзол хангах юм.

Хуваалцах