Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт эхлэхэд 20 хоног үлдлээ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт эхлэхэд 20 хоног үлдлээ
Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт эхлэхэд 20 хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, байгууллагын маркетинг, менежментээ сайжруулах, шинэлэг мэдээ, мэдээлэл өгөх ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Сургалт, үйлдвэрлэлийн төв 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулна.

Уг сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг” төслийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Интергрейшн И-И компани, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний сургууль болон Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран боловсруулсан сургалтын модуль дээр суурилан онол, дадлага хосолсон хэлбэртэй, бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулах юм.

Сургалтад хамрагдах хүсэлтэй эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллага болон хувь иргэд 9914-8487 дугаар луу холбогдож сургалттай холбоотой мэдээллийг тодруулна уу.

Хуваалцах