Эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангана
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр боллоо.Тус хуралдаанаар Дулааны цахилгаан станц, дулааны станцуудад 20-иос доошгүй
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр боллоо.Тус хуралдаанаар Дулааны цахилгаан станц, дулааны станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх, үндсэн болон туслах тоноглолын засвар зэргийг хугацаанд нь хийхийг сайд нарт даалгав.
Мөн “Багануур”, “Шивээ овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангах хэмжээний дизелийн түлш, шатахууны нөөц бүрдүүлэхээр боллоо. Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, суурин газруудын дулааны станц, халаалтын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний их болон урсгал засвар, туршилт, тохируулга зэргийг хугацаанд нь чанартай хийх, явцад нь хяналт тавихыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.


















