Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Эрчим хүчний сургууль хамтран ажиллана

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт хоёр талын хамтын ажиллагааг маш тодорхой тусгаж өгч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Эрчим хүчний сургууль хамтран ажиллана
Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Эрчим хүчний сургууль хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт хоёр талын хамтын ажиллагааг маш тодорхой тусгаж өгч, инженерүүдийг бэдтгэх, сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулж байхаар заажээ.

Тухайлбал:

- Эрчим хүчний инженерүүдийг давтан сургах, тэдэнд Зөвлөх, Мэргэшсэн инженерийн зэрэг дэв олгох, аттестатчилахад Эрчим хүчний инженерүүдийн холбоо тодорхой эрх, саналтай оролцох;

- Салбарын инженерүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор тэднийг техник технологиор тэргүүлэгч гадаад орнуудын их, дээд сургуулиудад суралцуулах, эрдмийн цол, зэрэг хамгаалуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгүүлэх, тэдгээр орнуудын шилдэг компаниудад дадлагажуулахад хамтран дэмжлэг үзүүлэх;

- ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, ХБНГУ, АНУ, Австрали зэрэг Монгол улсын эрчим хүчний салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гадаад орнуудын эрчим хүчний ижил мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын хурал, симпозиум, зөвлөгөөн, семинар, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, оролцох;

- Монголын эрчим хүчний салбарын үйл ажиллагааг сурталчлах, шинээр нэвтрүүлсэн шинэ техник, технологийн тухай мэдээлэл өгөх, эрчим хүчний байгууллагуудын ажилтнуудад сургалт явуулах, лекц унших, цаг үеийн үйл явдалтай уялдуулан болзолт уралдаан зарлаж, дүгнэх, инженерүүдийн санал санаачилгыг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах;

- Эрчим хүчний салбарын оны шилдгүүдийг тодруулах, урамшуулах, шилдэг инженерүүдийн үйлсийг алдаршуулах, сурталчлах, тэдний бичсэн мэргэжлийн холбоотой ном, товхимол, гарын авлагыг инженерүүдэд хүргэх зэрэг арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, туслалцаа үзүүлэх;

- Эрчим хүчний гадаад, дотоодын томоохон төслүүд нь Монгол улсын эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хангаж байгаа эсэхэд мэргэжлйин дүгнэлт өгч, тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор хөндлөнгийн хараат бус экспертизийг Монгол Улсын холбогдох хууль, журмуудын хүрээнд хамтран хийж, санал, дүгнэлт ба зөвлөмжүүдээ харьяалах бүх шатны төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд хамтран хүргэж байх;

- Холбоо, Сургуулийн төлөөлөл жил бүр албан ёсоор уулзаж, жилийн ажлын тайланг хэлэлцэн дүгнээд, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ харилцан санал солилцох замаар тодорхойлж байх гэх мэт тодорхой заалтуудыг тусгаж өгсөн байна.

Хуваалцах