Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний Хаартын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Монгол Улс нь "Эрчим хүчний Хаартын бага хурал"-ыг Улаанбаатар хотноо 2022 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний Хаартын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Эрчим хүчний Хаартын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улс нь "Эрчим хүчний Хаартын бага хурал"-ыг Улаанбаатар хотноо 2022 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Эрчим хүчний Хаарт нь Бельгийн Хаант Улсын Брюссель хотод төвтэй, нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 40 орон, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг нэр хүнд бүхий 13 байгууллага ажиглагчаар ажилладаг олон улсын байгууллага юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарын “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г Эрчим хүчний Хаарт гүйцэтгэж байгаа бөгөөд тус байгууллагын судалгааны шинжээчдийн баг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн холбогдох инженер техникийн ажилтнуудтай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ярилцлаа гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Хуваалцах