Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүрэгт ажилдаа орлоо

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс 3 дахь сайд Монгол улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүрэгт ажилдаа орлоо
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүрэгт ажилдаа орлоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс 3 дахь сайд Монгол улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажиллассан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол улсын гал голомтыг сахиж байгаа баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар,хэлтсийн дарга нар байлцлаа.

Хуваалцах