Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо.

Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм. Мөн баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

Хуваалцах