Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх оноос харьцангуй сайн байгаагаас гадна салбарын оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1270 МВТ-д хүрчээ.

Улсын онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагоны хангалтыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгөөд байна.

Энэ хүрээнд Багануур, Шивээ-Овоо, Шарын гол компаниуд холбогдох яамдтай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж байна.

Үүнээс гадна дулааны цахилгаан станцуудын хугацаа хоцорч байгаа 4 үндсэн тоноглолын их засварын ажлыг эрчимжүүлж өвлийн их ачааллаас өмнө дуусгах, III дулааны цахилгаан станц ТӨХК-ийн мазотын нөөцийг бүрдүүлэх, мөн IV цахилгаан станц төрийн өмчит компанийн засварыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгаж ажиллагаанд залгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Хуваалцах