Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

Эрчим хүчний зохицуулах хороонд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч хатагтай Даниела Гаспарикова зочилж, уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний зохицуулах хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
Эрчим хүчний зохицуулах хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хороонд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч хатагтай Даниела Гаспарикова зочилж, уулзалт хийлээ.

Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон юм. Уулзалтын үеэр хоёр тал эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний аудитын үйл ажиллагааг хөгжүүлэх, зохицуулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүлэмжийн хийн ялгарлын тооллогын системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Монгол Улсын Засгийн газар 2017 онд Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр баталж гаргасныг онцлоод эрчим хүчний хэмнэлт хийх, үр өгөөжийг нь хүртэх асар их боломж байгаа талаар танилцуулсан юм. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны За зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар товч танилцуулга хийлээ. Энэхүү уулзалтын үеэр Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Эрчим хүчний зохицуулах хороо салбарын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, Парисын хэлэлцээрээр Монгол улсын хүлээсэн үүргийг биелүүлэх, хүлэмжийн хийн кредитийн системийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй барилгын загвар төслийг хамтран хэрэгжүүлэхэд харилцан мэдээлэл, туршлага солилцох замаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм байна.

Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь дэлхийн 177 оронд үйл ажиллагаа явуулж, үндэсний болон олон улсын түвшинд тулгарч буй хөгжлийн сорилтуудыг даван туулахад тухайн орны нөхцөл байдалд тохирсон арга замыг боловсруулах чиглэлээр засгийн газрууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хуваалцах