Эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэлтэйгээр бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулна
Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Цаг уур, орчны шинжилгээний газар, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна.
Мэдээллийн алба

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд таван хошуу малын хангай болон говийн бүсийн бэлчээрт үзүүлж буй нөлөөллийн судалгаа хийх, бэлчээрийн ургац, даац тодорхойлох аргачлалыг шинэчлэх, бэлчээрийн эдэлбэр газарт учруулсан хохирлыг тооцох аргачлал боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Дээрх ажлуудын явцын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналыг цаашдын ажилд тусган, судалгааны үр дүнг холбогдох Эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм.