Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022” сэдэвт уулзалт боллоо

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Шинжлэх ухааны академи болон түүний харьяа судалгааны хүрээлэн, төрийн өмчит их, дээд сургуулиуд

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022” сэдэвт уулзалт боллоо
“Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022” сэдэвт уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Шинжлэх ухааны академи болон түүний харьяа судалгааны хүрээлэн, төрийн өмчит их, дээд сургуулиуд болон бусад судалгаа, сургалтын байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачидтай 2022 оны 4 дүгээр сарын11-ний өдөр “Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Хууль тогтоох үйл ажиллагааг судалгаа шинжилгээнд суурилсан мэдээллээр хангах, хууль тогтоомжийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах зорилгоор тус уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хүрээлэнгийнхээ талаар оролцогчдод танилцуулсны дараа Улсын Их Хурлаар батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэл, чанар, үр нөлөөг сайжруулахад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах ажил хэрэгч санал дэвшүүлж, хамтын ажиллагааны талаар санал, хүсэлтээ солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах