Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэ багт ажиллаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Орхон аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт Гал түймэр унтраах, аврах түр ангийг ажиллуулж байгаа билээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Орхон аймагт ажиллах үеэрээ тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэ багт ажиллаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрдэнэ багт ажиллаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт Гал түймэр унтраах, аврах түр ангийг ажиллуулж байгаа билээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Орхон аймагт ажиллах үеэрээ тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийн, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын мэдээллийг сонсч, алба хаагчдын нийгмийн асуудал болоод техник, технологийн шинэчлэлийг Онцгой байдлын ерөнхий газраас явуулж байгаа бодлого, хөтөлбөртэй уялдуулан хийж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр алба хаагчдад Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, сургалт явуулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах