Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэ Ресурс Корпораци Монголиан Майнинг Корпорэйшнтэй хийсэн стратегийн түншлэлийг эцэслэлээ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрүүд, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт болон 2023 оны 3 сарын 31-ээр дуусгавар болсон санхүү болон үйл ажи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэ Ресурс Корпораци Монголиан Майнинг Корпорэйшнтэй хийсэн стратегийн түншлэлийг эцэслэлээ
Эрдэнэ Ресурс Корпораци Монголиан Майнинг Корпорэйшнтэй хийсэн стратегийн түншлэлийг эцэслэлээ. Зураг: МҮОНРТ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрүүд, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт болон 2023 оны 3 сарын 31-ээр дуусгавар болсон санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Тус корпораци нэгдүгээр улиралд Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулыг эрчимжүүлж, Зуун Мод молибден-зэсийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрөөр ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн нөөцийн хайгуул, геотехникийн өрөмдлөг гэсэн гурван төрлийн өрөмдлөг гүйцэтгэж байгаа аж.

"Олон улсад ногоон эрчим хүчний шилжилтийн нөлөөнөөс хамаарч молибдений үнэ тогтвортой, зэсийн эрэлтийн хэтийн төлөв өндөр байгаа тул Зуун мод төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Зуун мод төслийн эхний үе шатны өрөмдлөгийн ажил дуусмагц ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳр нь Баянхѳндийн ил уурхайн ойролцоо өндөр агуулгатай алтны шинэ хэтийн төлөвийг тодорхойлж, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөл, хайгуулын ажилд тѳвлѳрнѳ” гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хуваалцах